Ministry of Foreign Affairs of Mongolia

09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/23/2026 05:06

Нийслэлийн хүүхдийн 57 дугаар эцэг эхийн уулзалтаар мэдээлэл хүргэв

Нийслэлийн Хүүхдийн 57 дугаар цэцэрлэгийн эцэг эхийн уулзалтаар дамжуулан цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх сургалт

2026 оны 09 дүгээр сарын 16,17,18 ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдад зориулан "Цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 10 бүлгийн 10 багш, 155 эцэг эх, асран хамгаалагч, нийт 165 хүн хамрагдсан. Сургалтын үеэр хүүхдийн өдөр тутмын хоолны цэс, хоолны давтамж, илчлэгийн тооцоо, хүнсний түүхий эдийн чанар, аюулгүй байдал болон хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг танилцуулан ажилласан.

1. Зорилго:

НБГ-аас хэрэгжүүлж буй нэгдсэн жишиг цэс, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохион байгуулалт, үйл ажиллагаа, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, чанар аюулгүй байдал, хоолны илчлэг, шим тэжээлийн талаар эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл, ойлголт өгөх, хүүхдийн зөв зохистой хооллолтын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршино.

2. Сургалтын агуулга:

  1. Сургалтаар дараах мэдээллийг танилцуулсан. Үүнд:
  2. НБГ-аас хэрэгжүүлж буй нэгдсэн жишиг цэс болон хүүхдийн хооллолтын зохион байгуулалт;
  3. Хоолны цэсийн илчлэг, шим тэжээлийн тооцоолол;
  4. Хүнсний түүхий эдийн гарал үүсэл, шинжилгээний бичиг, нийлүүлэлтэд тавих хяналт;
  5. Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зардал, санхүүжилт болон хяналтын талаар;
  6. Малын дайвар бүтээгдэхүүний шим тэжээлийн ач холбогдол;
  7. Цэцэрлэгийн цэсийг эцэг эх, асран хамгаалагчдад ил тод, нээлттэй талаар мэдээлэл хүргэв;

3. Үр дүн:

  1. Цэцэрлэгт хүүхдэд олгож буй хоолны цэс, давтамжийн талаар мэдээлэлтэй болсон;
  2. Хоолны илчлэг, шим тэжээлийн тооцооллын талаар ойлголт авсан;
  3. Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдалд тавьж буй хяналтын талаар мэдээлэл авсан;
  4. Хүүхдийн хооллолтод тэнцвэртэй, олон нэр төрлийн хүнс хэрэглэхийн ач холбогдлыг ойлгосон;
  5. Цэцэрлэгийн цэсийг тогтмол мэдээлэх, ил тод байдлыг хангах арга хэлбэрийн талаар мэдээлэл авсан.

4. Дүгнэлт

Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалтаар цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, нэгдсэн цэс, хоолны илчлэг шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал болон хүүхдийн зөв зохистой хооллолтын талаарх мэдээллийг хүргэлээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 23, 2026 at 11:06 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]