Ministry of Foreign Affairs of Mongolia

09/16/2026 | Press release | Distributed by Public on 09/15/2026 21:31

Багануур дүүргийн Сургуулийн өмнөх боловсрол болон Ерөнхий боловсролын сургуулийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж буй хоол зүйч, тогооч, туслах ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, дүүргийн хэмжээнд хүүхдийн хоолны жишиг нэгдсэн цэсийг боловсруулан батлуулах, суралцагчдыг шим тэжээллэг, тэнцвэртэй хоолоор хангах, ажлын орчны эрүүл ахуй, стандартын хоол үйлдвэрлэлийн нэвтрүүлэх, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтад Багануур дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 10, ерөнхий боловсролын 3 сургуулийн хоол зүйч, тогооч, нярав нийт 37 ажилтан албан хаагч хамрагдлаа.

Сургалтаар цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолонд хэрэглэгдэх хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтэд тавигдах шаардлага, нэгдсэн цэсний тухай ойлголт олгох, төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох тenger.gov.mn-с хүнсний бүтээгдэхүүн худалдан авах зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэлээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 16, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 16, 2026 at 03:31 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]