08/11/2026 | Press release | Distributed by Public on 08/10/2026 22:11
УДИРДЛАГЫН ӨРГӨТГӨСӨН БАГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагын өргөтгөсөн багийн хурал 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Хуралд тус газрын удирдлагын багийн гишүүд танхимаар, аймаг, дүүргийн газар, хэлтсийн дарга нар цахимаар оролцлоо. Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан.
Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор дараах чиглэл, үүргийг өглөө. Үүнд:
- Батлагдсан хуулийн нэмэлт, өөрчлөлттэй сайтар уншиж танилцах;
- Нэгдсэн сургалт, сурталчилгааны ажлын бэлтгэл ажлыг хангах, газрууд дотооддоо албан хаагчдад сургалтуудыг зохион байгуулах;
- Хууль хэрэгжихтэй холбоотойгоор шаардлагатай ажлын бэлтгэл ажлыг хангах;
- Өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх;
- Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг сурталчлах хүрээнд нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж, ажил олгогч, иргэд даатгуулагчдыг мэдээллээр хангах зэрэг болно.
Мөн 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурал боллоо. Энэ хурлаас гаргасан шийдвэрийн талаар удирдлагын багт танилцуулж мэдээлэл өглөө. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу нийгмийн даатгалын байгууллагын албан хаагчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлж мэргэшүүлэх, иргэд ажил олгогч даатгуулагч, харилцагчдад мэргэжлийн түвшинд төрийн үйлчилгээг үзүүлэх, цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор Улсын байцаагчийн эрх олгох шалгалтыг авдаг. Энэхүү шалгалтыг 4 дүгээр улиралд авахтай холбоотойгоор шалгалтад орох албан хаагчдыг шалгалтад сайтар бэлдэхийг зөвлөлөө.