09/11/2026 | Press release | Distributed by Public on 09/10/2026 19:46
БАРИЛГЫН ҮЙЛ ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ, СААДГҮЙ БАЙДАЛ, ХҮРТЭЭМЖИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ
Жаргалант сумын 6 дугаар цэцэрлэгийн албан хүсэлтийн дагуу 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 175 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, саадгүй байдал, хүртээмжийг хангах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Монгол Улсын БНБД 31-23-22 "Барилга, байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжийг төлөвлөх" шаардлагыг үндэслэн барилгын орц, гарц болон дотоод орчныг ашиглахад хүртээмжтэй, саадгүй байлгах талаар зөвлөмж, зөвлөгөө өглөө.
Тус зөвлөгөөг Жаргалант сумын 6 дугаар цэцэрлэгийн холбогдох албан хаагчид болон барилгын ажлыг гүйцэтгэж буй байгууллагын төлөөлөлд өгсөн ба барилга баригдсаны дараа өөрчлөлт хийхэд хэцүү, зардал өндөр байдаг тул хүртээмжийн шаардлагыг төлөвлөлтөд тусгах шаардлагатайг онцлон тэмдэглэв.
✨ Хэнийг ч орхигдуулахгүй, хүртээмжтэй тэгш нийгмийг хамтдаа бүтээцгээе!