09/11/2026 | Press release | Distributed by Public on 09/11/2026 04:33
Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл зөв дадлыг хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мөн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах сайн дурын идэвхтнийг бэлтгэх зорилгоор "ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙН ДУРЫН ИДЭВХТЭН БЭЛТГЭХ" сургалтыг зохион байгууллаа.⚕️
✅Сургалтыг "Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр"-ийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж, багийн нийгмийн ажилтнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамрууллаа.⚕️