Ministry of Foreign Affairs of Mongolia

09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/16/2026 20:54

Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт

БАТЛАВ

БУГАТ СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН

ЭРХЛЭГЧ Б.ДОЛЗОДМАА

2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр

ГОВЬ- АЛТАЙ АЙМГИЙН БУГАТ СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

"Монгол хүүхдийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" үндэсний санаачилга, Боловсролын салбарын 2026-2027 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын хүрээнд "Суралцагчдын мэдлэг чадвар, төлөвшил, хөгжил, хамгааллын хэрэгцээнд нийцсэн чадамжид суурилсан багшлахуй, суралцахуйд бодит ахиц гаргах, байгууллагын менежментийн үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгыг 2026-2027 оны хичээлийн жилд дэвшүүлж байна.

Энэхүү зорилтыг хангах чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлнэ.

1. Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн чанар, үр нөлөөг сайжруулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, "Бага насны хүүхдийн цогц хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх

2. Мэргэжлийн багш нарын бүлгийн хамтын ажиллагааг сайжруулж, багшийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг багш, ажилтны мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадамжийг сайжруулахад чиглүүлж, ахиц үр дүнг тооцох

3. Ээлжит хичээлийн чанар үр өгөөжийг нэмэгдүүлж, суралцагч амжилттай суралцахад шаардагдах суурь болон ерөнхий чадамж эзэмшүүлэх

4. "Ухаан далай номоос эхтэй" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эцэг эх, хамгаалагчдад бүтээлч уншлагын арга зүйн дэмжлэг үзүүлж, бага насны хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэх

5. "Шинжлэх ухаанч хүүхэд" дэд хөтөлбөрийн хүрээнд steam сургалтын арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх

6. Ялгаатай хэрэгцээт суралцагч боловсрол эзэмшихэд тулгарч байгаа саад бэрхшээлийг бууруулах, тэдний онцлог хэрэгцээнд тохирсон дэмжлэг, үйлчилгээ, боломжит тохируулга хийж, боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэн сурах үйлийг бүх талаар дэмжих

7. "Би монгол хүн" дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж үндэсний өв соёл, зан заншлаас суралцан өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх дадлыг бий болгох, чадамжтай, эх оронч үзэл, түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг хүүхдийг төлөвшүүлэх

8. Цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж, товлолт насны хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэх, шаардлагатай дэмжлэг, үйлчилгээнд холбон ажиллах "Алтайн ирээдүй" цогц арга хэмжээг хэрэгжүүлэх

9. Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжихэд боловсролын байгууллагын удирдлага, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, "Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц" арга хэмжээг хэрэгжүүлэх

10. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чанар, стандартын шаардлага, эрүүл ахуй, аюулгүй байдал, дотоод хяналтыг сайжруулж, хүүхдийг шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх дадал хэвшилд сургах, "Сүү" хөтөлбөр хэрэгжүүлэх

11. Суралцагчдын нийгэм, сэтгэл хөдлөлийн чадвар (өөрийгөө ойлгох, бусдыг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохицуулах, эерэг харилцаа, хамтын ажиллагаа), сайн сайхан байдлыг дэмжих арга зүйг багшлахуй, цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаа, соёлд нэвтрүүлэн хэвшүүлж, аюулгүй ээлтэй байдлыг эрхэмлэсэн хүүхэд хамгааллын эерэг орчныг бүрдүүлэх

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 17, 2026 at 02:54 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]