09/16/2026 | Press release | Distributed by Public on 09/15/2026 21:31
Удирдлагын манлайлал, залуу хүний эрч хүч, шинийг санаачлах хүсэл тэмүүллээрээ багш, ажилтнуудаа үргэлж дэмжиж, бидний ажиллах орчин, сургалтын чанарт анхаарч ажиллаж байгаад баярлаж байна.
Багш хүний хувьд сургалтын чанартай хэрэглэгдэхүүн, ажиллах таатай орчин хоёр хамгийн чухал. Харин энэ боломжийг бодитоор бүрдүүлж, хүүхэд багачуудын хөгжмийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад тань баярлалаа.
Энэ удаагийн дэмжлэгээр:
1. Зөөврийн чанга яригч, пультын иж бүрдэл - 2,167,110₮
2. Маршийн бөмбөр - 86,139₮
3. Хөгжим сургалтын ухаалаг самбар - 3,841,992₮
4. Цахилгаан даралтат хөгжим - 1,634,710₮
5. Цохивор хөгжмийн иж бүрдэл - 2,248,785₮
зэрэг нийт 9,978,736₮-ийн сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн тоног төхөөрөмжөөр хангагдлаа.
Эдгээр нь зөвхөн багшийн ажиллах орчныг сайжруулаад зогсохгүй, хүүхэд бүрийн авьяас, сонирхлыг хөгжүүлэх, хөгжмийн боловсролыг илүү хүртээмжтэй, үр дүнтэй болгоход үнэтэй дэмжлэг болж байна.