09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/23/2026 02:47
ЦООДОЛЫН НЭРЦЭЦЭГ
1988 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. 1996-2006 онд Өмнөговь аймгийн Чандмань цоцолбор сургууль, 2014 онд туслах багшийн сургалт, 2014-2017 онд МУБИС-ын СӨБС-ийг СӨБ-ын багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2022-2023 онд Глобал удирдагч их сургуулийг боловсролын удирдлагын магистраар суралцаж төгссөн.
2006-2010 онд Оюутолгой CIS компанид үйлчлэгчээр, 2010-2011 онд Ханбогд сумын холбооны салбарт, 2014-2022 онд тус цэцэрлэгт туслах багш, багшаар, 2022 оноос тус цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байна 2008 онд Оюутолгой CIS компаны "Шилдэг ажилтан" шагнал, 2016 онд "Оны шилдэг багш", 2017 онд "Багшид ээлтэй багш" шагнал, 2018 онд сумын "Шилдэг төрийн албан хаагч", 2019 онд МЗХ-ны "Тэргүүний залуу" медаль, 2019 онд МСӨББХТ-ийн "Шилдэг бүтээлч багш" медаль, Ахмад багш Чогдов агсаны нэрэмжит "Шилдэг багш" шагнал, 2022 онд Засаг даргын "Хүндэт өргөмжлөл", 2024 онд МУ-ын "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдэг, 2023 онд Өмнөговь аймгийн БШУГ-ын "Ахлах багш" цол тэмдэг, 2020 онд Алдарт эх II одонгоор шагнагдсан.
Уртнасангийн Соёл-Эрдэнэ
1988 онд Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн. 1996-2006 онд Хэнтий аймгийн Баянмөнх сумын ерөнхий боловсролын сургууль, 2009-2013 онд МУБИС СӨБС-ийг СӨБ-ын багш мэргэжлээр сурч төгссөн. 2006-2009 онд Хэнтий аймаг Баянмөнх сумын ЕБДС-д тогооч, 2013-2015 онд Баянмөнх сумын цэцэрлэгт туслах багшаар, 2015 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд шилжин ирж 2015-2023 онд 22-р цэцэрлэгт багшаар, 2024 оноос Арга зүйчээр ажиллаж байна.
2013 онд "Авьяас" алтан медаль, 2014 онд МХО-ны "Хүүхэд Эрдэнэ" алтан медаль, 2017 онд "Хүүхдэд ээлтэй багш" медаль, 2018 онд МЗХ-ны "Тэргүүний залуу" медаль, 2019 онд МБНХ-ны "Есөн Эрдэнэ" медаль, 2019 онд байгууллагын "Шилдэг ажилтан" шагнал, 2020 онд Өмнөговь аймгийн "Шилдэг арга зүйтэй багш" шагнал, 2023 онд БСШУЯ-ны "Жуух бичиг", Ханбогд сумын Засаг даргын "Хүндэт өргөмжлөл" шагнал, 2024 онд Монгол улсын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан.
Цэцэг-Өлзий Цэсэннамид
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 1983 онд төрсөн. 1991-1999 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын дунд сургууль, 1999-2001 онд Даланзадгад 1-р 10 жилийн сургууль, 2001-2005 онд "Улаанбаатар Санко менежментийн сургууль"-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2004-2006 онд Ханбогд сумын ЗДТГазарт нягтлан бодогч, 2006-2008 онд ХААН банкинд нягтлан бодогч, 2011-2013 онд ӨБЦТСК-д нягтлан бодогч, 2019 оноос 21, 22-р цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байна. Улсад нийт 12 жил ажилласан.
2021 онд "Санхүү банкны тэргүүний ажилтан" цол тэмдэг, 2023 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын "Хүндэт жуух", 2021 онд МЗХ-ны "Тэргүүний залуу" алтан медаль, 2020 онд Монголд санхүүгийн алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойгоор "Шилдэг нягтлан бодогч"-оор шалгарсан.