08/06/2026 | Press release | Distributed by Public on 08/06/2026 06:01
Дэлхийн банк группийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Викториа Делмон 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт итгэмжлэх захидлаа гардууллаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Суурин төлөөлөгч Викториа Делмоныг итгэмжлэх захидлаа гардуулсантай нь холбогдуулан хүлээн авч уулзан, Монгол Улс, Дэлхийн банк группийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов.
Хатагтай Викториа Делмон Дэлхийн банк группээс Монгол Улсын тогтвортой хөгжил, эдийн засгийн төрөлжилт, хувийн хэвшлийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улс 1991 онд Дэлхийн банкны 155 дахь гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын дэмжлэгтэйгээр эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг нийгэм, эдийн засгийн олон салбарт 100 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 1.2 тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээл, 170 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилт аваад байна.