Ministry of Foreign Affairs of Mongolia

08/04/2026 | Press release | Distributed by Public on 08/03/2026 20:48

Үргэлжлэн орсон борооны улмаас зарим байрнуудын дээврээс ус гоожиж нэвтэрсэн тул дээврийг засварлах төсвийг аймгийн Онцгой комисс болон Онцгой комисс, Арвайхээр сумын орон[...]

Арвайхээр суманд насжилт өндөр, дээврээс нь ус гоожиж, гадна хананд нуралт үүссэн нийтийн орон сууц цөөнгүй байгаа.

Тэдний нэг болох 5 дугаар багийн ТИС-ийн нийтийн орон сууцуудын нөхцөл байдалтай аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж танилцсан юм.

Тус багийн 5, 6 дугаар байруудын дээвэр муудаж, аадар борооны үед дээд давхрын айлуудад дусаал гоожиж, гадна ханандаа нуралт үүсэх нөхцөл бүрджээ.

Тиймээс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газартай хамтран орон нутгийн болон гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах зардлаас хөрөнгө зарцуулж, дээрх хоёр орон сууцын дээврийн засварыг хийлгэхээр шийдвэрлэсэн юм.

Дээврийн засварыг гүйцэтгэх байгууллага нь маргааш буюу 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн, ойрын хугацаанд засварын ажлыг хийж дуусгана.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 04, 2026 at 02:49 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]