09/24/2026 | Press release | Distributed by Public on 09/23/2026 21:09
✅✅✅Эрхэм хүндэт сумынхаа ахмад буурлууд аа, Та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Сум орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, үр хүүхэд, хойч үедээ үнэтэй сургаал, үлгэр дуурайл үлдээсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт нутгийн ахмад буурлууд та бүхнийг 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдах "Олон Улсын ахмадын баярын өдөр"- ийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Ахмад буурлууд та бүхний минь буян заяа дэлгэрч, сум орон нутаг минь өнөд өөдлөн дэвжих болтугай.