Ministry of Foreign Affairs of Mongolia

09/04/2026 | Press release | Distributed by Public on 09/04/2026 04:22

“ТӨРИЙН ОДОНТ АЛДАРТ ЭЭЖҮҮД” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

/2025.05.31/ "Төрийн одонт алдарт ээжүүд" арга хэмжээг 2 дахь удаагаа зохион байгууллаа.

Улс, эх орондоо ихийг бүтээж, өрх гэрийнхээ нар нь болон гийгүүлж, ханьдаа халамжтай, үр хүүхдэдээ ачлал сургаалтай байж, гал голомтоо бадрааж яваа ачлалт ээжийн буян хишгийг өргөж ээжүүдээ шагнаж урамшууллаа.

1.Сумын ИТХ-ын даргын шагналаар - Б.Өөдөс, Л.Улаанхүү нар

2.Сумын Засаг даргын шагналаар - Ш.Ганбүрэн, Ц.Лида нар

3.Дархан бэр шагналаар - Т.Өнөрчимэг, Ө.Гантөмөр, Ц.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул, Д.Нандинцэцэг

4.Уран бэр шагналаар - Н.Мөнхтунгалаг, Ж.Галцэцэг

5.Караоке тэмцээнд 6 баг оролцсоноос Тэргүүн байранд Гурван Хөвсгөл баг, Дэд байранд Жавхлант баг, Гутгаар байранд Чулуут баг оролцож шалгарлаа.

Мөн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээж нартаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Дорноговь аймаг дахь салбарын тэргүүн Б.Сэмжидтуяа "ЖАРГАЛТАЙ ЭЭЖ" лекц уншлаа.

Идэвхтэй оролцсон бүх сайхан ээжүүддээ урт насалж удаан жаргахын өлзий дэмбэрлийг ерөөж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

"БИ ОДОНТОЙ ЭЭЖ"

Бурхадын чуулганд морилох язгуур тохиогч хувьтан гэж

Буман үеийг тэтгэсэн удмын бөх үндэс гэж

Буцаж эргэх төрөлдөө ачтан гэж дуудуулах ерөөлтөн гэж

Буяны цагаан суудалдаа нүгэл нь ариуссан төрөлтөн гэж

Би тэнгэрт дуудуулах азтай бүсгүй

Би алдарт эхийн одонтой ээжээ.

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

https://www.facebook.com/photo?fbid=1440052183818165&set=pcb.1440056787151038

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 04, 2026 at 10:22 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]