Ministry of Foreign Affairs of Mongolia

09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/23/2026 07:56

#увс2026: ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ТОМИЛГООТ 526 БИЕ БҮРЭЛДЭХҮҮН, 60 НЭГЖ ТЕХНИК ХЭРЭГСЭЛТЭЙГЭЭР ОРОЛЦЛОО

Увс аймаг нь Монгол Улсын баруун хязгаарт орших, уулархаг тогтоцтой, томоохон гол мөрөн, нуур цөөрөм ихтэй бүс нутаг бөгөөд тал хээр, уул нуруу, голын сав газар, нуурын экосистем зэрэг олон төрлийн байгалийн онцлогоос шалтгаалж, цасан шуурга, үер, усны осол, ой, хээрийн болон обьектын гал түймэр зэрэг гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол зонхилон бүртгэгддэг.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгээр аймаг, орон нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, үүсэж болзошгүй эрсдэлийг үнэлэх, хариу арга хэмжээг бүх шатанд хэрэгжүүлэх, гамшиг, осол тохиолдсон үед даван туулах чадавхыг дээшлүүлж, байгууллагуудын уялдаа холбоо, техник хэрэгслийн бэлэн байдлыг бодитоор үнэлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдал, бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн үүргэвчний зохион байгуулалт, техник хэрэгслийн ашиглалт, холбоо зарлан мэдээллийн дамжуулах ажиллагаа, харилцан ажиллагааны уялдаа холбоо нь гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед чухал үүрэгтэй бөгөөд байнгын бэлэн байхыг шаарддаг онцлогтой юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 23, 2026 at 13:56 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]