Ministry of Foreign Affairs of Mongolia

01/27/2026 | Press release | Distributed by Public on 01/26/2026 20:10

БУЛГАН АЙМАГТ АЯЛЛЫН АППЛИКЕЙШН ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Булган аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээлэл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аяллын аппликейшн хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон хувь хүмүүстэй хамтран ажиллахаар боллоо. Тус аппликейшн нь аймгийн байгалийн болон түүх, соёлын дурсгалт газрууд, аяллын маршрут, үйлчилгээ, байршлын мэдээллийг нэгтгэн хүргэх, жуулчдад зориулсан цахим мэдээллийн нэгдсэн платформ болохоор төлөвлөгдөж байна. Хамтын ажиллагааны хүрээнд дотоодын болон олон улсын жуулчдад зориулсан аяллын мэдээллийг орчин үеийн, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх, орон нутгийн аялал жуулчлалын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байна. Аяллын аппликейшн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгууллага, хувь хүмүүсийг хамтын ажиллагаанд нэгдэхийг урьж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 27, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 27, 2026 at 02:10 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]