10/14/2026 | Press release | Distributed by Public on 10/13/2026 19:41
2026.10.12-нд "Ихтамир-2026 Малчдын зөвлөгөөн" амжилттай зохион байгуулагдаж 6 багийн 90 малчин өрх оролцож, мөн давхар сүү цагаан идээ, гар урлал, сур суран бүтээгдэхүүн,төмс хүнсний ногоо гэсэн төрлөөр үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдав. Үзэсгэлэн худалдаанд 30 малчин өрх нийт 120 малчин өрх хамрагдлаа. Зөвлөгөөнд оролцсон малчин иргэддээ мэдлэг оюунд хөрөнгө оруулж, сургалт суртчилгаа, мэдээ мэдээлэл болон хэлэлцүүлэг хийж ажиллаа. Архангай аймгийн ХХААГазар , ХХҮГ, НД, Газар зохион байгуулалт, Насан туршийн боловсролын төвийн мэргэжилтнүүд болон ЗДТГ-н алба хаагчид мэдээ мэдээлэл өгөв. Зөвлөгөөнд оролцогчдоос салбар яамны шагналаар Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)
ХХААХҮЯ-ны жуух бичгээр О.Нармандах
ХХААХҮЯ-ны тэргүүнээр Л.Болор-Эрдэнэ
ХХААХҮЯ-ны тэргүүнээр Л.Оюунцэцэг
ХХААХҮЯ-ны тэргүүнээр Б.Дорждулам нар шагнагдав. Нийт малчид, тариалан эрхлэгч, хоршооддоо цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос дараах төрлүүдээр шалгаруулж, шагнаж урамшуулав.
"Шилдэг багаар" ХанӨндөр баг
"Шилдгийн шилдэг Гранпри" Ундрах Алтан булаг Хоршоо
"Сүү сүүн бүтээгдэхүүн"-ээр М.Дуламханд
"Сур суран бүтээгдэхүүн"-ээр Ж.Доржзодов
"Шинэ санаа, шилдэг бүтээл"-ээр Н.Наранчимэг
"Гар урлал"- аар Г.Сүрэнхорлоо нар шалгарлаа.