Ministry of Foreign Affairs of Mongolia

01/12/2026 | Press release | Distributed by Public on 01/13/2026 04:18

ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

Архангай аймгийн Хөгжимт драмын театрын 2025 оны "Тайлант өдөрлөг" боллоо.

Архангай аймгийн Хөгжимт драмын театр 2025 онд үзэгчдэд хүргэсэн шилдэг уран бүтээлүүдээ нэгтгэн аймгийн төрийн байгууллагуудын удирдлагуудад зориулсан "Тайлант өдөрлөг"-ийг амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд дараах томоохон уран бүтээлүүдийг онцлон танилцуулсан юм.

Үүнд:

1.Хөгжимт драмын театрын уртын дуучин, МУСТА М.Энх-Амгалангийн "ҮЛЭМЖ" анхны бие даасан уран бүтээлийн тоглолт

2."Дуугаар мялаах хангай" бүрэн хэмжээний тоглолт

3.МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээл, Төрийн соёрхолт С.Соронзонболдын хөгжим, "ЗАЯ ГЭГЭЭНТЭН" түүхэн дуулалт жүжиг

4.Төрийн хошой шагналт Лодойдамбын "Тунгалаг тамир" романаас сэдэвлэн бүтээсэн, Төрийн шагналт Ц.Нацагдорж, МУГЗ Б.Алтанхуяг нарын хөгжим, Төрийн шагналт Д.Төрбат, Т.Зөнбилэг нарын цомнол "Тунгалаг тамир" мюзикл

5.Хүннү гүрний их хаан Модун Шаньюйгаас сэдэвлэсэн, эх орон газар шороогоо хайрлан хамгаалах философийг өгүүлэх "Бурхан гуйсан ч бүү өг" хэмээх агуулгатай "ХҮННҮ ХААН" театрчилсан шоу тоглолт

Тайлант өдөрлөг нь байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, театрын уран бүтээлийг сурталчлах, соёлын бодлогыг дэмжих чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид: "Аялал жуулчлалын салбарт соёлын байгууллагын үйл ажиллагаа онцгой чухал. 2025 онд Цэцэрлэг хотыг аялал жуулчлалын хот болгон хөгжүүлэхэд Архангай аймгийн Хөгжимт драмын театртай нягт хамтран ажиллана. Мөн 2026 онд 600 хүний суудалтай Хөгжимт драмын театрын шинэ барилга ашиглалтад орж, шаардлагатай бүх санхүүжилт төсөвт бүрэн тусгагдсан" хэмээн онцоллоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 12, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 13, 2026 at 10:18 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]