Ministry of Foreign Affairs of Mongolia

09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 03:13

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026 оны 9 сарын 10-ны өдөр Ахлах ангийн 8-12 дугаар ангийн 170 суралцагч 4 багш нарын хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэдээс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлж "Дурсгалын самбар"- т цэцэг өргөлөө.

2026.09.09-ний өдөр түүх нийгмийн ухааны багш Н. Нямсүрэн, Н.Лхагвабаяр, Ц. Цэрэнпунцаг нар XX зууны манай түүхийн хамгийн эмгэнэлт, гашуун сургамж болсон улс төрийн хэлмэгдүүлэлтийг мартахгүй, давтахгүй байх үндэсний ой санамж, сэрэмж анхааруулга, ухаарлыг бий болгох, шударга бусыг үл тэвчих нийгмийн ухамсар, хариуцлагыг төлөвшүүлэх зорилготойгоор Хэлмэгдүүлэлтийн тухай 1-12 дугаар ангийн 22 ангид бичлэг үзүүлэн яриа таниулга хийлээ.

2026.09.09-ний өдөр 8-12 дугаар ангийн 100 суралцагчдад XX зууны манай түүхийн хамгийн эмгэнэлт, гашуун сургамж болсон улс төрийн хэлмэгдүүлэлтийг мартахгүй, давтахгүй байх үндэсний ой санамж, сэрэмж анхааруулга, ухаарлыг бий болгох, шударга бусыг үл тэвчих нийгмийн ухамсар, хариуцлагыг төлөвшүүлэх зорилготойгоор "Улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдвээр ТНУ-ы багш Ц. Цэрэнпунцаг, Н. Нямсүрэн, Н. Лхагвабаяр нар сургалт явууллаа.

3-5 дугаар ангийн сурагчдын дунд Хэлмэгдүүлэлт сэдвээр "Гар зураг"-ийн уралдаан зохион явуулахад 66 сурагч бүтээлээ ирүүлсэн бөгөөд үүнээс

1-р байранд 5б ангийн сурагч М. Намуунбайгаль

2-р байранд 5б ангийн сурагч Н. Наранцэцэг

3-р байранд 5б ангийн сурагч Б. Сувд-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

Ахлах ангийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд "Улс төрийн хэлмэгдүүлэлт " сэдвийн хүрээнд Контент бүтээх уралдаанд 5 анги оролцон бүтээлээ ирүүлсэнээс

1-р байранд 10а анги,

2-р байранд 9а анги шалгарлаа.

Түрүүлсэн ангийн бүтээлийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ЕБС-ийн facebook группт байршуулж ажилласан.

2026.09.08-ны өдөр 6-8 дугаар ангийн 30 сурагчийн дунд Хэлмэгдүүлэлт сэдвээр "Аха" тэмцээн зохион явуулахад

1-р байр 7а ангийн сурагч Г. Даваабаатар

2-р байр 6 б ангийн сурагч У. Эрхэмтогтох

3-р байр 7а ангийн сурагч Б. Хонгорзул тус тус эзэллээ

2026.09.09-ний өдөр 8-12 дугаар ангийн 30 сурагчийн дунд Хэлмэгдүүлэлт сэдвээр "Алтан хонх " тэмцээн зохион явуулахад

1-р байр 12а ангийн сурагч Г.Мөнхжин

2-р байр 8б ангийн сурагч Н. Нандинбэлэг

3-р байр 12а ангийн сурагч Б.Бат-Орших тус тус эзэллээ

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2026 at 09:13 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]