Ministry of Foreign Affairs of Mongolia

09/01/2026 | Press release | Distributed by Public on 09/01/2026 03:13

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

Есдүгээр сарын 1 - хүүхэд бүрийн шинэ эхлэл, шинэ зорилго, шинэ мөрөөдлийн өдөр.

➡️Энэ хичээлийн жилд Нийслэлийн 653 цэцэрлэгт 100,481 хүүхэд, төрийн болон төрийн бус өмчийн 340 ерөнхий боловсролын сургуульд 422,851 суралцагч хичээллэж байна. Үүнээс 37,926 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.

✅ Боловсролын хүртээмж, сургалтын орчныг нэмэгдүүлэх хүрээнд энэ онд 15 сургууль, цэцэрлэг ашиглалтад орж, 131 сургууль, цэцэрлэг, спорт заалны барилгын ажил үргэлжилж байна. Мөн "Гэрт ойр сургууль" төслийн хүрээнд 9,000 гаруй сурагчийг хамруулж, сурагчдын аюулгүй зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор 359 сургуулийн автобус үйлчилгээнд гарна.

✅ Хичээлийн шинэ жилийн эхний өдрийг хүүхэд, гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор "Нийслэлийн Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн удирдлагаас цэцэрлэгийн болон тавдугаар анги хүртэлх хүүхэдтэй ажилтнууддаа есдүгээр сарын 1-ний өдөр хагас өдрийн чөлөө олголоо.

Энэ нь ажилтнуудын гэр бүлийн хэрэгцээ, хүүхдийн боловсролын чухал үе шатанд эцэг эхийн оролцоог дэмжихэд чиглэсэн байгууллагын дотоод зохицуулалтын нэг хэсэг юм.

Хамт олныхоо зүгээс нийт сурагч, оюутан, багш, сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүдэд 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Шинэ хичээлийн жил нь мэдлэг, хөгжил, шинэ боломж, амжилтаар дүүрэн байх болтугай.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 01, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 01, 2026 at 09:13 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]