Ministry of Foreign Affairs of Mongolia

08/17/2026 | Press release | Distributed by Public on 08/17/2026 02:34

НОГООН ХОТ, ЦАХИЛГААН ТЭЭВЭР БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн удирдлагын баг БНСУ-ын Кёнсанбүг-ду мужийн "Ирээдүйн эрчим хүч, устөрөгчийн хэлтэс", "CS Tech", "KCP" компанийн төлөөлөлтэй уулзаж, Улаанбаатар хотын ногоон хөгжил, цахилгаан тээвэр, эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар цахилгаан автобус, автобусны угсралтын үйлдвэрлэл, цахилгаан такси, E-SUV болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хотын хөгжлийн шийдлүүдийг танилцуулж, эдгээр төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бүтэц, санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжүүлэх үе шат болон хамтын ажиллагааны боломжит хэлбэрүүдийг хэлэлцэв.

➡️Талууд төслийн техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, санхүүжилтийн нөхцөл, эргэн төлөлтийн боломжийг уялдуулан тооцож, төслийн онцлогт тохирсон санхүүжилтийн загвар боловсруулах нь чухал болохыг онцоллоо.

✅ Уулзалтын үр дүнд талууд дараагийн шатны ахисан түвшний уулзалтыг товлож, танилцуулсан төслүүдийн техник, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн хувилбаруудыг нарийвчлан судалж, хэрэгжүүлэх боломж, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхой болгохоор тохиролцов.

✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжил, ногоон шилжилтийг дэмжих төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, дотоод, Олон Улсын хөрөнгө оруулалт татах, технологи, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 17, 2026 at 08:35 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]