01/13/2026 | Press release | Distributed by Public on 01/13/2026 22:11
НИЙТ АЛБАН ХААГЧДЫН АНХААРАЛД❗️❗️❗️
АВЛИГЫГ МЭДЭЭЛЭХ 110 ТУСГАЙ ДУГААР 1-110 БОЛЖ ӨӨРЧЛӨГДЛӨӨ❗️
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг 1-110 (нэг- нэг зуун арав) дугаар болгон, тусгай дугаар ашиглах гэрээ байгуулан бүртгэлийн гэрчилгээг олгосон байна. Авлигатай тэмцэх газрын одоо ашиглаж буй 110 тусгай дугаарыг 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл давхар ажиллуулах бөгөөд дээрх хугацаанаас хойш 110 дугаар хаагдаж, 1-110 дугаар ердийн горимоор урьдын адил ажиллах юм.
Иймд бүх албан хаагчид энэ талаар мэдээлэлтэй байж, харьяа газар хороодын цахим хуудас, олон нийтийн сүлжээнд тавигдах мэдээллүүд дээрээ 1-110 дугаарыг тавьж хэвшинэ үү.