Ministry of Foreign Affairs of Mongolia

07/27/2026 | Press release | Distributed by Public on 07/27/2026 03:05

Дотоод хэргийн их сургуулиас “Иргэн төвт төрийн үйлчилгээ”-т явуулын оффист ажиллаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд "Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ"-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, харьяа агентлагууд хамтран өнөөдрөөс эхлэн /2026.07.27/ Нийслэлийн 9 дүүрэгт "Хуулиа дээдэлж - хариуцлагаа ухамсарлая" сэдэвт бүх нийтийн эрх зүйн боловсрол, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн аяныг зохион байгуулж байна.

Өнөөдөр /2026.07.27/ Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт явуулын оффис ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 байгууллага иргэдэд төрийн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэн ажиллаж байна.

Дотоод хэргийн их сургуулиас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжлийн хүний нөөцийг бүх шатанд хэрхэн бэлтгэж байгаа талаар мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Явуулын оффисын үйлчилгээ нь иргэн бүрд нээлттэй төдийгүй төрийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авах боломж бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Энэхүү үйл ажиллагаа 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 27, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 27, 2026 at 09:05 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]