08/05/2026 | Press release | Distributed by Public on 08/04/2026 21:22
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
✅Нийслэлийн зүгээс хурлыг зохион байгуулахтай холбоотой түр байгууламж, инженерийн болон дэд бүтцийн бэлтгэл ажлыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд төслийн талбайг НҮБ-ын талд албан ёсоор хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
"COP17"-ийн хүрээнд наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд "Хотуудын дарга нарын чуулга уулзалт" зохион байгуулагдах бөгөөд дэлхийн томоохон болон хөгжиж буй хотуудын удирдлага, төлөөлөгчид Улаанбаатар хотноо чуулах юм.
Монгол Улс "COP17"-ийн хүрээнд "Газар-Ус-Мод" санаачилгыг Олон Улсын түвшинд танилцуулж, байгальд суурилсан хөгжлийн төслүүдэд 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, Олон Улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллаж, "COP17"-оос бий болох хөрөнгө оруулалтын боломжуудыг бодит төсөл, санхүүгийн шийдэлтэй уялдуулахад чиглэсэн үйл ажиллагаанд оролцон ажиллаж байна.