Results

Ministry of Foreign Affairs of Mongolia

12/23/2025 | Press release | Distributed by Public on 12/23/2025 19:58

БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ ЦЭНГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ

Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойн баярыг тохиолдуулан Шанхын Баруун хүрээ хийдэд хадгалагдаж буй "Богд хаант Монгол улсын төрийн далбаа"-н эх хувийг ил нээн залж ард түмэндээ таниулан бахархаж Үндэсний эрх, чөлөө, тусгаар тогтнолоо нандигнан дээдлэх, үрийн үрд дамжуулах зорилгоор "БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ ЦЭНГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ" уламжлалт ёсоор зохион байгуулагддаг билээ. АГУУ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ҮНДЭСЛЭН БАЙГУУЛСАН ИХ МОНГОЛ УЛСЫН ЭЛЭГ НЭГТ НИЙТ МОНГОЛЧУУДДАА ЭНЭХҮҮ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА. Та бүхэн ёслолын арга хэмжээний хөтөлбөртэй танилцана уу. Арга хэмжээ болох газар: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Шанхын Баруун хүрээ хийд ☎️ Холбоо барих утас: 99239776, 99012231, 96560329

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on December 23, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 24, 2025 at 01:58 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]