12/19/2025 | Press release | Distributed by Public on 12/20/2025 18:21
Өвлийн дунд сарын шинийн нэгний билэгт сайн өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын удирдлага, бие бүрэлдэхүүн шинэхэн байраа ашиглалтад хүлээн авлаа. Улсын төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, аймаг, сумын удирдлагууд, төрийн албан хаагчид оролцлоо.