07/30/2026 | Press release | Distributed by Public on 07/29/2026 20:05
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, UNCCD COP17 бага хурлын зохион байгуулалт, мөн "Сэлбэ" ухаалаг хотын төслийн талаар хэлэлцлээ.
✅ Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд Нийслэлд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэгжилт 57 хувьтай байна. Энэ хүрээнд зам, инженерийн дэд бүтэц, дулаан, эрчим хүчний найдвартай ажиллагаа, агаарын бохирдлыг бууруулах, боловсрол, эрүүл мэндийн салбарын бэлтгэл ажлууд үе шаттай үргэлжилж байна.
Мөн 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэлтэй холбогдуулан зочид, төлөөлөгчдийн хөдөлгөөнийг зохион байгуулах зорилгоор 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл автомашины дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар "Сэлбэ дэд төв" төслийг "Сэлбэ ухаалаг хот" болгон хөгжүүлэх чиглэлийг дэмжиж, дижитал хотын үйлчилгээ, технологийн туршилтын сэндбокс орчин, эдийн засгийн тусгай бүсийг үе шаттай хөгжүүлэх зорилтыг танилцууллаа.
✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн стратегийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд COP17-ийн бэлтгэл, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой томоохон төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг олон Улсын жишигтэй харьцуулан судлах, санхүүжилтийн боломжит схем, түншлэлийн хувилбаруудыг боловсруулах, мөн урт хугацааны хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
#UBIM #Нийслэл #COP17 #UNCCD