01/29/2026 | Press release | Distributed by Public on 01/30/2026 02:18
Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор баталсан "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам", Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны "Аргачлал, загвар батлах тухай" 100 дугаар тушаалыг үндэслэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай нь тус байгууллагын газар, хэлтсийн дарга нар болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны удирдлагуудтай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. 2026 оныг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас "Ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан аймаг, нийслэлийн газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд нь өөрийн хариуцсан орон нутагтаа ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган, хэрэгжүүлж ажиллах юм. Газрын харилцааны салбарын байгууллагууд нь 2025 оныг "Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил" болгон зарлаж, иргэн, хуулийн этгээдэд хүрэх газрын харилцааны үйлчилгээ бүрийг хурдан шуурхай, ил тод, ашиг сонирхлын зөрчилгүй үзүүлэх зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагаагаа зохион байгуулж ажилласан. Иймд тус салбарын удирдах ажилтнуудад 2026 онд Засгийн газрын "Шинэ итгэл, эрс шинэтгэл" бодлоготой уялдан, салбарын хэмжээний томоохон зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, цахим системийн үйл ажиллагааг сайжруулах, иргэн бүрд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх эрхийн боломжийг бүрдүүлэх, ил тод, шуурхай төрийн үйлчилгээг үзүүлэхэд чиглэж ажиллахыг үүрэг болголоо.