Ministry of Foreign Affairs of Mongolia

10/08/2025 | Press release | Distributed by Public on 10/08/2025 01:45

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНД ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ АВАХ ӨРГӨДЛИЙН ДАГУУ СУМДАД АЖИЛЛАА.

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНД ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ АВАХ ӨРГӨДЛИЙН ДАГУУ СУМДАД АЖИЛЛАА.

Төв аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтэст иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тохирлын гэрчилгээ авах өргөдлийг үндэслэн хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу 2025 оны 09 сарын 22-24-ний өдрүүдэд Лүн, Эрдэнэсант, Баянхангай сумдын 34 бүтээгдэхүүн, үйлчилгээнд үнэлгээ, төсвийн байгууллага, эрүүл мэндийн төвүүд болон худалдаа, үйлчилгээний газруудад ашиглагдаж буй 45ш жингийн шалгалт баталгаажуулалтын ажлыг тус тус хийж гүйцэтгэлээ. Тус хэлтэс нь тохирлын гэрчилгээ авах аж ахуйн нэгж, иргэдээс www.cert.masm.gov.mn баталгаажуулалтын нэгдсэн системийг ашиглан цахимаар хүсэлтийг авч эхэлсэн бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр дээрх сумдын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд баталгаажуулалтын нэгдсэн цахим системийн ашиглалтын талаар мэдээлэл зөвлөгөөг өгсөн. Төв аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтэс www.cert.masm.gov.mn

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on October 08, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 08, 2025 at 07:45 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]