Ministry of Foreign Affairs of Mongolia

09/26/2025 | Press release | Distributed by Public on 09/26/2025 02:49

INTERNATIONAL SCIENTIFIC CONFERENCE 2025 'COMBAT DESERTIFICATION – GREEN FUTURE'

Хурал дараах чиглэлд төвлөрнө:

Ган, газрын доройтол, цөлжилт зэрэг тулгамдсан асуудлыг даван туулах боломжит шийдэл, туршлагыг хэлэлцэх; Усны нөөцийн тогтвортой менежмент, хамгаалал, нөхөн сэргээлтэд суурилсан шинэлэг арга барилыг тодорхойлох; Цөлжилттэй тэмцэх инновац, технологи, шинэлэг шийдэл, хэрэглээг танилцуулах; Бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж, түншлэлийг өргөжүүлэх, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх; COP17-ийн хүрээнд дэвшүүлсэн санаачлага, зорилтуудтай уялдуулан шинжлэх ухаанд суурилсан шийдэл, олон талт хамтын ажиллагааг түгээн дэлгэрүүлэх.

Хэлэлцэх үндсэн сэдвүүд:

1. Цөлжилт, газрын доройтол ба UNCCD COP17

2. Хууль эрх зүйн орчин, бодлого, төр, хувийн хэвшлийн түншлэл

3. Усны нөөцийн тогтвортой ашиглалт, хамгаалал

4. Нөхөн сэргээлт, технологи, инновац

5. Бэлчээрийн тогтвортой менежмент ба гандуу бүс нутаг

6. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шийдлүүд

Эдгээр сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар бүс нутгийн болон олон улсын эрдэмтэн судлаачдын мэдлэг, туршлагыг нэгтгэн, цөлжилттэй тэмцэхэд бодитой, хэрэгжихүйц шийдлүүдийг хамтдаа эрэлхийлэхийг зорьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

  • "ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ - НОГООН ИРЭЭДҮЙ"

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын зохион байгуулах комисс

Энд дар

  • Өмнөговь аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Өмнөговь аймгийн нутгийн удирдлагын ордон 101 тоот

Утас: 70532148

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 26, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 26, 2025 at 08:49 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]