09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад туулан гарах чадвар сайтай, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Starlink интернэтийн төхөөрөмжтэй түргэн тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өглөө.
✅Цас, зуд, зам давааны хүндрэлээс шалтгаалан тусламж, үйлчилгээний хүртээмж тасалдахаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ алслагдсан сумдын эрүүл мэндийн байгууллагуудын шуурхай тусламжийн чадавх болон мэдээлэл, холбооны хүртээмжийг сайжруулахад эдгээр автомашин чухал ач холбогдолтой.
✅Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн 2 дугаар үе шатны хүрээнд манай аймгийн Баруунбүрэн, Хушаат, Сант, Сайхан, Түшиг зэрэг сумдад 5 автомашин нийлүүлж байгаа юм.
Иргэд, үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.