Ministry of Foreign Affairs of Mongolia

02/09/2026 | Press release | Distributed by Public on 02/08/2026 20:26

SUKHBAATAR PROVINCE VETERINARY HOSPITAL LABORATORY

Орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Сүхбаатарт үйлдвэрлэв- Бидний хэрэглээ-2026" сар шинийн үзэсгэлэн худалдаанд хяналт тавин ажиллаж байна. Тус арга хэмжээнд Сүхбаатар аймгийн 9 сум болон Хэнтий, Дорнод аймгийн нийт 100 гаруй гаруй үйлдвэр эрхлэгчид оролцож байна. Уг арга хэмжээ нь 2 сарын 08-09-ний өдрүүдэд Баруун-Урт суманд зохион байгуулагдаж байна. 24 аж ахуйн нэгж, иргэний худалдан борлуулж байгаа цагаан идээний чанар аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт тавин, ааруул, өрөм, шар тос, цагаан тос, сүүний дээжийг мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн шинжилгээнд хамруулан шинжилгээний хариуг хүргүүлэн ажиллаж байна. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж иргэдэд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хариуцан ажиллах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 09, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 09, 2026 at 02:26 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]