07/27/2026 | Press release | Distributed by Public on 07/27/2026 02:33
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 буюу түүнээс дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй гэж заасны дагуу 18 нас хүрээгүй хүүхдийг скүүтэр, мопед, суррон унахгүй байхад эцэг эх, асран хамгаалагчид хараа хяналт тавихыг уриалж байна.