07/24/2026 | Press release | Distributed by Public on 07/23/2026 21:12
Зорилго: 6-59 сартай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалгчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хүүхдийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, зөв хооллолт, асаргаа, сувилгааны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, зөвлөгөө мэдээллийг зохион байгууллаа. Сургалтаар хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийн суулгалт, бага насны хүүхдийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эсэн мэнд амаржихуй, хүүхдийн хоол тэжээл зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэж, хүүхдийн өдөр тутмын асаргаа, зөв хооллолт, өвчний эрт үеийн шинж тэмдгийг таних, гэрийн нөхцөлд авах арга хэмжээ, шаардлагатай үед эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандахын ач холбогдлын талаар зөвлөгөө өглөө. Мөн хүүхдийн шүд, амны хөндийн эрүүл ахуйг зөв сахих, зөв хооллолтын дадал хэвшүүлэх, хүүхдийн өсөлт хөгжилд шаардлагатай шим тэжээлтэй хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх, ахуйн орчинд осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, суулгалт болон уушгины хатгалгааны үед гэрийн нөхцөлд үзүүлэх анхны тусламж, хүүхдийн дархлааг дэмжих, эрүүл өсөлт хөгжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх талаар зөвлөмж, гарын авлага тарааж, оролцогчдын асуултад хариулан харилцан ярилцлаа.