09/22/2025 | Press release | Distributed by Public on 09/23/2025 01:31
Төсвийн орлого 2025 оны эхний 8 сард орон нутаг ба аймагт төвлөрүүлснээр орлого 61.3 тэрбум төгрөг, зарлага 68.5 тэрбум төгрөг болж, аймаг, орон нутгийн төсвийн орлогоор тооцоход орлогын төлөвлөгөө 117.0 хувь биелэж, үндсэн нэрийн татварын орлогуудаас Иргэдийн хадгаламжийн хүүгийн орлого, Малын тоо толгойн албан татвар, Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого, галт зэвсгийн албан татварын орлого, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварын орлого, улсын тэмдэгтийн хураамжийн орлого, Ус, рашаан ашигласны төлбөрийн орлого, байгалийн ургамал ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөө биелэсэнгүй.
Аймгийн төсвийн орлого 2024 оны мөн үеэс 18.8 хувь буюу 9.7 тэрбум төгрөгөөр өслөө. Аймгийн төсвийн орлогын 92.3 хувийг татварын, 7.6 хувийг татварын бус орлого, 0.1 хувийг хөрөнгө борлуулсны орлогууд бүрдүүлж байгаа нь 2024 оны мөн үеэс татварын орлого 1.4 нэгжээр, хөрөнгө борлуулсны орлого 0.1 нэгжээр тус тус буурч; татварын бус орлого 1.5 нэгжээр өсөв.