07/22/2026 | Press release | Distributed by Public on 07/21/2026 21:23
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/63 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахим хэлбэрээр /интернетээр/ зохион байгуулахаар зарлаж байна.
1. Дуудлага худалдааны хэлбэр: Цахим хэлбэрээр /Интернетээр/ Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ын дагуу дараах 9 байршилд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа явагдана.
I. Олгой цагаан ХХК-ны баруун талд 5га /50000м2/ газрыг Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар
II. Олгой цагаан ХХК-ны баруун талд 5га /50000м2/ газрыг Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар
III. Соёлын төвийн урд талд 0,07 /700м2/ газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар
IV. Баянтал сумын хойд хил орчимд 10га /100000м2/ газрыг Аялал, жуулчлалын баазын зориулалтаар
V. 16-р зөрлөг засмал замын зүүн талд 0,25га /2500м2/ газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар
VI. 16-р зөрлөг засмал замын зүүн талд 0,25га /2500м2/ газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар
VII. Засмал зам дагуу Мөнх тал цайны газраас хойш засмал замын зүүн талд 0,3га /3000м2/ газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар
VIII. Засмал зам дагуу Мөнх тал цайны газраас хойш засмал замын зүүн талд 0,3га /3000м2/ газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар
IX. Засмал зам дагуу Мөнх тал цайны газраас хойш засмал замын зүүн талд 0,3га /3000м2/ газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар
2. Эзэмшүүлэх хугацаа: 15 жил /арван таван/
I. Байршил 1: Анхны үнэ- 32,000,000 / гучин хоёр сая/ төгрөг
Дэнчингийн үнэ- 3,200,000 / гурван сая хоёр зуун мянга/ төгрөг
II. Байршил 2: Анхны үнэ- 32,000,000 / гучин хоёр сая/ төгрөг
Дэнчингийн үнэ- 3,200,000 / гурван сая хоёр зуун/ төгрөг
III. Байршил 3: Анхны үнэ- 560,000 /таван зуун жаран мянган төгрөг/
Дэнчингийн үнэ- 56000 / тавин зургаан мянга/ төгрөг
IV. Байршил 4: Анхны үнэ- 80,000,000 / наян сая/ төгрөг
Дэнчингийн үнэ- 8,000,000 /найман сая/ төгрөг
V. Байршил 5: Анхны үнэ- 2,000,000 / хоёр сая/ төгрөг
Дэнчингийн үнэ- 200,000 /хоёр зуун мянга / төгрөг
VI. Байршил 6: Анхны үнэ- 2,000,000 / хоёр сая/ төгрөг
Дэнчингийн үнэ- 200,000 /хоёр зуун мянга / төгрөг
VII. Байршил 7: Анхны үнэ- 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга / төгрөг
Дэнчингийн үнэ- 240,000 / хоёр зуун дөчин мянга / төгрөг
VIII. Байршил 8: Анхны үнэ- 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга / төгрөг
Дэнчингийн үнэ- 240,000 / хоёр зуун дөчин мянга / төгрөг
IX. Байршил 9: Анхны үнэ- 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга / төгрөг
Дэнчингийн үнэ- 240,000 / хоёр зуун дөчин мянга / төгрөгийг доорх дансанд тушааж баримтыг хавсаргана
3. Дэнчин тушаах данс: 100220008402 Төрийн сан банк / Гс.ГХБХБ-ын газар /
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамж 12500 төгрөгийг 100220400941 Төрийн сан банк / Гс.Ба Улсын ТХ/ дансанд тушааж баримтыг хавсаргах.
5. Гэрээний зүйл: Засгийн газрын 2026 оны 45 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу газар эзэмших, ашиглахтай холбогдсон зураг төслийг газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор багтаан боловсруулж ирүүлнэ.
6. Цахим хуудас: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар найдвартай сүлжээний доголдолгүй газраас нэвтэрч оролцоно.
7. Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минутаас эхлэн 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл зөвхөн ажлын өдрүүдэд, ажлын цагаар /08:30-17:30/ бүртгэж, баталгаажуулна.
8. Дуудлага худалдаа эхлэх: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 2026 оны 08 дугаар сарын 27 -ны өдрийн 09:00 цагаас эхлэнэ.
9. Дуудлага худалдаа явагдах хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 15:00 цаг хүртэл тасралтгүй үргэлжилнэ.
10. Дуудлага худалдааны ялагчийг тодруулах журам: Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагч болох бөгөөд ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлсөн, өөрийн мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна.
11. Газрын байршил, хил хязгаарын зураг схем:
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем, бусад
дэлгэрэнгүй мэдээллийг сумын ЗДТГ-ын 16 тоот өрөөнд өгч байна.
Жич: Дуудлага худалдаанд оролцогч нь Газрын цахим биржийн www.mle.mn сайтын талаар болон Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт зэрэгтэй урьдчилан сайтар танилцах шаардлагатай.
Лавлах утас: 70543387, 99570587