Ministry of Foreign Affairs of Mongolia

09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/17/2026 02:38

ИРГЭНИЙ ХУРИМТЛАЛЫН НЭРИЙН ДАНСНЫ МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ӨВЛҮҮЛЭХЭД МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Монголын Нотариатчдын Танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, иргэний хуримтлалын нэрийн дансны мөнгөн хөрөнгийг өвлүүлэх харилцааг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Санамж бичигт тус яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Монголын Нотариатчдын Танхимын Ерөнхийлөгч Л.Буддорж нар гарын үсэг зурсан бөгөөд Хуримтлалын сангийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд иргэний хуримтлалын нэрийн дансанд хуримтлагдаж буй мөнгөн хөрөнгийн өвлөх эрхийг цахимжуулах зорилготой юм.

Санамж бичгийн хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан хуримтлалын нэрийн дансны мөнгөн хөрөнгийг Иргэний хууль болон Засгийн газрын 2024 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан "Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журам"-д заасны дагуу Иргэний хуримтлалын нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг өвлүүлэхтэй холбоотой өвлөх эрхийг баталгаажуулах, өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох, бүртгэхтэй холбогдуулж үйл ажиллагааг цахимжуулах, иргэнд түргэн шуурхай, нээлттэй үйлчилгээг үзүүлэх юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 17, 2026 at 08:38 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]