Ministry of Foreign Affairs of Mongolia

08/14/2026 | Press release | Distributed by Public on 08/14/2026 02:31

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛ, ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛ, ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ

Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчдад хугацаанд нь олгох ажлыг зохион байгуулах чиглэлээр нэгдсэн заавар, зөвлөмж өгөх хурлыг 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Хуралд НДЕГ-ын холбогдох газрын дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нар танхимаар, аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга, хэлтсийн дарга нар цахимаар оролцов.

Хурлаар дээр дурдсан хуулийн дагуу даатгуулагчдад ажилгүйдлийн тэтгэмжийг хугацаанд нь олгоход анхаарах асуудал, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх, шимтгэлийн авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөмж өглөө.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 14, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 14, 2026 at 08:31 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]