09/10/2025 | Press release | Distributed by Public on 09/10/2025 01:49
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут, Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэбат нар 2025.07.31-нд тус суманд ажиллана. Тухайн өдөр: 17:00 цагаас Иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ. Өрхийн үйлдвэр, бичил бизнес эрхлэх төслийн хүсэлт ирүүлсэн иргэдэд төхөөрөмж гардуулна. 17:00 цагаас Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төслийн талаар сургагч багш нар *Хувь хүний хөгжлийн талаар * Сэтгэл зүйн зөвлөгөө, уулзалт *Залуусын манлайллын Active time хөтөлбөрийн талаар танилцуулна. Төрийн алба, Жижиг дунд үйлдвэрлэл, Зээл, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, эрүүл мэнд, Хуулиудын асуудлаар санал авна. Жич: Иргэд хөдөлмөрчид, Гадаадад суралцах хүсэл, зорилготой хүүхэд залуучууд, тэдгээрийн эцэг эхчүүд идэвхтэй оролцохыг урьж байна. Дээрх хөтөлбөрийн хүрээнд ажиллаа.
Энэ хүрээнд Улаан-Уул сумаас Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон Д. Дэлгэрмаа эмч тойрогтоо ажиллаа.