Ministry of Foreign Affairs of Mongolia

07/24/2026 | Press release | Distributed by Public on 07/24/2026 01:50

“НААДАМ-2026” арга хэмжээний үеэр ЖДҮ эрхлэгчдийн 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан танилцууллаа

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дотоодын үйлдвэрлэгчид болон гар урлаачдын 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан танилцууллаа.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандтуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зохион байгуулагдсан "Наадам-2026" нэгдсэн үзэсгэлэн худалдаа амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү арга хэмжээ нь үндэсний өв соёл, уламжлалт урлалыг сурталчлах, нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) болон бичил бизнес эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих, иргэд наадамчдад чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос хүргэх зорилготойгоор Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд 7 сарын 10-наас 13-ны өдрүүдэд нэгэн залуу зохион байгуулагдсан юм.

Үзэсгэлэн худалдаанд Нийслэлийн 9 дүүргийн 200 гаруй баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчид оролцож, үндэсний дээл хувцас, эд хэрэглэл, бэлэг дурсгал, гар урлал болон хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж, наадамчин олонд сурталчиллаа. Арга хэмжээний хүрээнд Хүй долоон худагт 50 асар, Төв цэнгэлдэх хүрээлэнд 30 асар тус тус байршуулан, худалдаа үйлчилгээний нэгдсэн стандартыг мөрдүүлэн ажиллав.

Үйл ажиллагааны онцлог: Асруудыг стандартын дагуу тохижуулж, цахилгаан, галын аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтыг өдөр бүр зохион байгуулан, иргэдэд аюулгүй, тухтай орчинд худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлсэн.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд зохион байгуулах баг болон нийслэлийн холбогдох албаны мэргэжилтнүүд тасралтгүй жижүүрлэн, талбайн зохион байгуулалт, цэвэрлэгээ, аюулгүй байдалд өндөр хяналт тавьж ажилласан бөгөөд арга хэмжээ өндөрлөсний дараа талбайг бүрэн цэвэрлэж анхны байдалд нь оруулсан болно.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 24, 2026 at 07:50 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]