Ministry of Foreign Affairs of Mongolia

09/21/2026 | Press release | Distributed by Public on 09/20/2026 20:41

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АНГИОГРАФИЙН АППАРАТ СУУРИЛУУЛЛАА

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппаратыг суурилууллаа.

Германы Улсын Siemens healthineers үйлдвэрлэгчийн Artis Zee Biplane загварын энэхүү аппарат нь судсан дотуурхи оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай аппарат юм.

Титэм судасны оношлогоо эмчилгээ, цээж болон хэвлийн хөндийн судсан дотуурх оношлогоо эмчилгээг авахын тулд иргэд улсын хоёр гуравдугаар шатлалын эмнэлгийг зорих шаардлагагүй дүүргийн эмнэлгээсээ цаг алдалгүй тусламж үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

Энэхүү аппарат ашиглалтад орсноор:

Титэм судасны нарийслыг баллоноор тэлэх

Стент тавих

Хөл, гарын захын судасны бөглөрөл/нарийслыг эмчлэх

Тархины судасны эмгэгт судсан дотуурх эмчилгээ хийх

Хавдрын тэжээгч судсанд эмчилгээ хийх

Зарим судасны гаж хөгжил, аневризмыг судсан дотуурх аргаар эмчлэх

Дүрсийн хяналттай биопси болон бусад ажилбар хийгдэнэ

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 21, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 21, 2026 at 02:41 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]