Ministry of Foreign Affairs of Mongolia

09/09/2026 | Press release | Distributed by Public on 09/08/2026 20:27

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Орон нутгийн хүнс, газар тариалан, өрхийн болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, харилцан туршлага судлуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд-2026" үзэсгэлэн худалдаа 2026 оны 09 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд Сайншанд хотын "Спорт цогцолбор"-ын гадна талбайд зохион байгуулагдана.

Үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүд сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлнэ үү.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос шилдгүүдийг дараах төрлөөр шалгаруулна. Үүнд:

1. Шилдэг төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгч

2. Шилдэг тарвас үйлдвэрлэгч

3. Шилдэг хүлэмжийн аж ахуй эрхлэгч

4. Шилдэг даршилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

5. Шилдэг өрхийн үйлдвэрлэл эрхлэгч

6. Шилдэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч

7. Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

8. Шилдэг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

9. Шилдэг хоршоо, нөхөрлөл

10. Шилдэг сум

Холбоо барих утас: 89590030

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 09, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 09, 2026 at 02:27 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]