09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 21:28
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нэр төр, гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсах, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэх, залуу хойч үед улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүх, шалтгаан, хор уршгийг таниулах, эх оронч үзэл, шударга ёсыг эрхэмлэн дээдлэхийн ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор "Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх 31 дэх өдөр"-ийг сумын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд: Сумын ИТХ-ын дарга Ц.Хосбаяр, ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын НБХ-ны дарга И.Навчсайхан, Сумын Ахмадын хорооны дарга М.Бямбаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд болох Хараа багийн иргэн Б.Долгор, Д.Пүрэв, С.Эрдэнэчимэг, Баян багийн иргэн Б.Буяннэмэх, Н.Цэрэн
ЕБС-ийн суралцагчи оролцлоо.
Үйл ажиллагааны хүрээнд:
Цагдаагийн хэсгийн албан хаагчид хүндэтгэлийн туг залж, хүндэтгэл үзүүлэв.
ЕБС-ийн суралцагчид эх орноо магтан дуулж, урлагийн үзүүлбэр толилууллаа.
Сумын ИТХ-аас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэв.
"Мартаж үл болно, давтаж үл болно" сэдвийн хүрээнд Баянгол сумаас улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийн ялын тогтоол, цагаатгасан тухай тогтоол болон холбогдох баримт бичгүүдээр үзэсгэлэн гаргаж, түүхэн баримт, мэдээллийг олон нийтэд танилцууллаа.
ЕБС-ийн түүхийн багш Ц.Гантуяа "Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор уршиг" сэдвээр мэдээлэл хүргэж, суралцагчдад түүхэн үйл явдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүллээ.
"Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр, түүний эхлэл" түүхэн баримтат киног толилуулж, тухайн үеийн түүхэн үйл явдал, сургамжийн талаар ойлголт өглөө.
❓ Мөн ЕБС-ийн суралцагчдын дунд мэдлэг бататгах зорилгоор "Асуулт, хариулт" тэмцээнийг зохион байгуулж, улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх суралцагчдын мэдлэгийг сорин бататгалаа.
Тус хүндэтгэлийн үйл ажиллагааг сумын ИТХ зохион байгуулж, ЗДТГ, Соёлын төв, ЕБС, Цагдаагийн хэсэг, Ахмадын хороо хамтран ажиллалаа.
Түүхэн үйл явдлыг бодит баримтад тулгуурлан танин мэдэж, хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсах, түүхийн сургамжийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд тус үйл ажиллагаа чиглэв.