Ministry of Foreign Affairs of Mongolia

09/09/2026 | Press release | Distributed by Public on 09/08/2026 23:41

📣ГАЗАН ХАЛААЛТЫН СИСТЕМД ШИЛЖСЭН 117 ДУГААР СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦЛАА.

✅Нийслэлийн ерөнхий боловсролын 117 дугаар сургууль түүхий нүүрсэн халаалтаас татгалзаж, 2026 оны нэгдүгээр сард газан халаалтын системд бүрэн шилжжээ.

✅Тус сургуулийн удирдлагын мэдээлснээр нүүрсэн халаалтын үед анги танхимыг жигд халаах боломж хязгаарлагдмал, сурагч, багш нарын гар бээрэх, зарим үед гадуур хувцастайгаа хичээллэх нөхцөл үүсдэг, утаа тортог ихтэйгээс орчны агаарын бохирдолд сөргөөр нөлөөлж байсан аж. Харин газан халаалтын системд шилжсэнээр анги танхимын дулаан жигдэрч, сурагч, багш нарын ажиллаж, суралцах орчин сайжирсан байна.

✅"Газ Ком" ХХК нь Япон технологид суурилан нэвтрүүлсэн бөгөөд бүрэн автомат ажиллагаатай, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан шийдэл юм. Одоогоор нийслэлийн хэмжээнд 15 сургууль, цэцэрлэгт уг системийг суурилуулсан байна.

✅Багануур дүүргийн хувьд 288, 132 дугаар цэцэрлэг болон Оюуны-Эрин сургуулийн хичээлийн 2-р байрыг газан халаалтад шилжүүлэх боломжийг судалж байгаа бөгөөд дэд бүтэц, гадна дулаан алдагдлын асуудлыг шийдвэрлэсний дараа системийг нэвтрүүлснээр түлшний зардлыг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, яндангийн тоог цөөрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 09, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 09, 2026 at 05:41 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]