Ministry of Foreign Affairs of Mongolia

09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/22/2026 22:43

Амжилт

Бүгд Найрамдах Киргиз Улсад сүр жавхлантайгаар зохион байгуулагдсан VI Дэлхийн нүүдэлчдийн наадам нь зөвхөн спортын өрсөлдөөн бус, олон зууны түүхтэй нүүдэлчдийн соёл, өв уламжлал, ёс заншил, эр зориг, авхаалж самбааг дэлхий дахинд таниулсан түүхэн үйл явдал боллоо.

Энэхүү наадам нь нүүдэлчин хувь заяагаар холбогдсон ард түмнүүдийг нэгэн дор хуран цуглуулж, Их тал нутгийн өв соёл, уламжлалт спортыг дэлхийн тавцанд сурталчлан таниулсан томоохон үйл явдал байлаа.

Тус наадамд манай улсын 25 хүний бүрэлдэхүүнтэй тамирчин, дасгалжуулагчдын баг оролцож, уламжлалт спортын Көкпар /тулам булаацалдах/, Эр-Эниш /морьт барилдаан/, Тиын-Елме /зоос шүүрэх/ гэсэн гурван төрөлд эх орноо төлөөлөн амжилттай өрсөлдлөө.

Зоос шүүрэх төрөлд амжилттай өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн Байболатын Ахылбек нь Сагсай сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч бөгөөд сургуулийнхаа төгсөгчийн хувьд эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж, бахархам амжилт гаргалаа.

Сургуулийнхаа төгсөгч Б.Ахылбекдээ халуун баяр хүргэж, спортын цаашдын их замналд нь улам өндөр амжилт, олон ялалт, медалийн арвин буухиа хүсэн ерөөе!

Монгол Улсынхаа нэрийг дэлхийд дуурсгасан Б.Ахылбекээр бахархаж байна!

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 23, 2026 at 04:43 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]