09/08/2025 | Press release | Distributed by Public on 09/09/2025 04:18
Төв аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Татварын газар, Нийгмийн даатгалын газар, мөн Насан туршийн суралцахуйн төвийн удирдлага, цахим ур чадвар хариуцсан менежерүүд хамтран уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар байгууллагын албан хаагч болон зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов.
Талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа:
Зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн хөтөлбөр, үйл ажиллагаа санаачлан хэрэгжүүлэх
Энэхүү уулзалт нь байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдийн хөгжил, чадавхийг дэмжих сургалт, үйл ажиллагааг тогтвортой зохион байгуулахад чухал ач холбогдолтой боллоо.