Ministry of Foreign Affairs of Mongolia

07/31/2026 | Press release | Distributed by Public on 07/31/2026 04:49

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДӨР

Жил бүрийн долоодугаар сарын 31-ний өдрийг Дэлхий нийтээр "ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДӨР" болгон тэмдэглэдэг.

Энэ жил тус өдрийг БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД: "ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ ДЭЛХИЙН МАНААЧИД" уриан дор тэмдэглэж байна. Мөн энэ жил Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг анх тэмдэглэж эхэлсний 20 жилийн ой (2006-2026) тохиож байна.

Байгаль хамгаалагчид бол байгалийн өв, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалттай газар нутаг, соёлын үнэт өвийг хамгаалах үйлсийн тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэдэг хүмүүс юм. Тэд алслагдсан бүс нутагт, цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд ч эх Дэлхийнхээ төлөө эр зориг, үнэнч сэтгэлээр зүтгэсээр байна.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан сорилтуудын энэ цаг үед байгаль хамгаалагчдын үүрэг, оролцоо урьд урьдынхаас илүү чухал болсоор байна.

Эх Дэлхийнхээ төлөө өдөр бүр хариуцлага, чин сэтгэл, эр зориг гарган ажиллаж буй нийт байгаль хамгаалагчдадаа гүн талархал илэрхийлж, Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 31, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 31, 2026 at 10:49 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]