Ministry of Foreign Affairs of Mongolia

09/21/2026 | Press release | Distributed by Public on 09/20/2026 22:45

“ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН ШИНЖЭЭЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Азийн сангаас санаачлан хэрэгжүүлж буй "Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд тус байгууллагын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээч, мэргэжилтнүүд болон Экологийн цагдаагийн албаны мөрдөгчдийг чадавхжуулах сургалт 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Сургалтаар шинжээчид нотлох баримтыг хадгалж, хамгаалах, хиймэл дагуулын мэдээ ашиглах, агаарын чанарын шүүх шинжилгээний арга, газрын доорх ус, хөрсний бохирдол, харь ургамлын зүйлийг тодорхойлох, үнэлэх, генетикийн аргаар зүйл тодорхойлох зэрэг шүүх шинжилгээнд хэрэглэгдэж байгаа олон улсын туршлагыг судалж, мэдлэгээ дээшлүүллээ.

Сургалтын хаалтын арга хэмжээнд Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр оролцож, сургалтад хамрагдсан шинжээч нарт гэрчилгээ гардуулан цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 21, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 21, 2026 at 04:45 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]