Ministry of Foreign Affairs of Mongolia

08/21/2025 | Press release | Distributed by Public on 08/21/2025 22:10

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Уругвай Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Пабло Шейнерийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Пабло Шейнэрыг хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд П.Шейнэрт Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлж, Монгол Улс, Уругвай Улсын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв.

Цаашид хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, шинэ салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг Гадаад харилцааны сайд онцлов.

Элчин Сайд Пабло Шейнэр Монгол Улс ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэхийн зэрэгцээ хоёр улсын харилцааг агуулгаар баяжуулах, чингэхдээ хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим хөгжлийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Уругвай Улс ач холбогдол өгч байгааг илэрхийлэв.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 21, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 22, 2025 at 04:10 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]