Ministry of Foreign Affairs of Mongolia

09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/23/2026 07:56

МАЛЧДЫН АНХААРАЛД НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛ ИДЭВХИЖИЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД,ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙГ ХАМГААЛЖ, МАЛ СҮРГЭЭ ХАРИУЛГАТАЙ БЭЛЧЭЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.

Тариалангийн бүс нутагт ургац хураалтын бэлтгэл ажил эхлэхтэй холбогдуулан малчид, мал бүхий иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Тариалангийн бүсээс зайдуу нутаглах

Намрын ургац хураалт дуусах хүртэл тариалангийн талбайн ойр орчимд нүүдэллэн оторлохгүй байж, бэлчээр нутгаа зөв зохицуулах.

Малын хариулга, манааг сайжруулах

Мал сүргийг тариалангийн талбай руу орохоос урьдчилан сэргийлж, өдөр, шөнийн цагт хариулга, манааг тогтмолжуулж, мал сүргээ хараа хяналттай байлгана уу.

Хууль тогтоомжийг мөрдөх

Тариалангийн талбайд мал орж, ургацад хохирол учруулсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудал үүсэх тул аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Малчид та бүхэн малаа хариулгатай бэлчээрлүүлж, тариаланчдын хөдөлмөрийг хүндэтгэн хамтран ажиллана уу.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 23, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 23, 2026 at 13:56 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]