09/11/2026 | Press release | Distributed by Public on 09/10/2026 23:12
Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу төрийн зарим байгууллагуудад Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ хийж байна. Энэ хүрээнд Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга хурандаа Ж.Эрдэнэсайхан, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ахлах референт Д.Отгон, ахлах мэргэжилтэн Б.Наранцэцэг нарын албаныхан 09 дүгээр сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд ажиллалаа.
Ажлын хэсгийн гишүүдэд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр Монгол Улсын дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчдын ар тал хангамж, дэлхийн зарим орны Зэвсэгт хүчинтэй хамтарсан сургалт дадлагын үр дүн, явцын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.