Ministry of Foreign Affairs of Mongolia

09/10/2026 | Press release | Distributed by Public on 09/09/2026 19:52

ШИЛМЭЛ МАЛ – ӨВ СОЁЛ” МАЛЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төв аймгийн Өндөрширээт суманд "Шилмэл мал - Өв соёл" малчдын чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээ нь малчдын хөдөлмөр, туршлага, уламжлалт мал маллагааны арга ухааныг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойгоор зохион байгуулагдсан юм.

Чуулга уулзалтын үеэр шилмэл мал шалгаруулах, малчдын дунд уралдаан тэмцээн зохион байгуулах, үндэсний өв соёл, уламжлалт зан заншлаа сурталчлах зэрэг олон талт үйл ажиллагаа боллоо.

Мөн малчид харилцан туршлага солилцож, мал сүргийнхээ ашиг шим, чанарыг нэмэгдүүлэх, нутаг орныхоо бэлчээр, байгаль орчны онцлогт тохирсон мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцсан байна.

"Малчин заяа" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь эртнээс уламжлагдан ирсэн малч ухаан, нүүдлийн соёл, зан заншлаа дээдлэн, малчин түмнийхээ хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэн алдаршуулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Шилмэл малаа дээдэлж, өв соёлоо өвлүүлж, малчин ухаанаа түгээн дэлгэрүүлье!

ТӨВ АЙМГИЙН ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 10, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 10, 2026 at 01:52 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]